Эзэн хаан Акихито 80 нас хүрлээ

img

Япон улсын эзэн хаан Акихито өнөөдөр 80 нас хүрч байна. Акихито 1989 оноос хойш хаан ширээнд суусан бөгөөд энэ цагаас хойш япончууд Эзэн хааны төрсөн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжилтай болжээ.

Тэрбээр төрсөн өдрөөрөө гэр бүл, ойр дотны төрөл төрөгсдийн хамт ордныхоо тагтан дээр гарч, иргэдтэй мэндчилдэг аж. Жил бүр Эзэн хааныхаа төрсөн өдрөөр хааны ордны хашаанд 15 мянга орчим хүн цуглардаг гэнэ. Эзэн хаан Акихито 1933 оны арванхоёрдугаар сарын 23-нд Эзэн хаан Хирохито, хатан Нагако нарын ууган хүү болон мэндэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ