Женнифер Анистон: Хүнд дурлахаараа би аз жаргалтай болдог

img

Женнифер Анистоныг хүмүүс хамгийн түрүүнд Брэд Питтийн экс эхнэр гэдгээр андахгүй. Холливудын хамгийн дур булаам залуутай гэрлэж, нэгэн үе дэлхийн хамгийн азтай бүсгүйд тооцогдож байсан түүнийг нөхөр Брэд Питт нь Анжелина Жолигийн төлөө орхин одоход харин тэрбээр хамгийн азгүй эмэгтэй болон хувирсан билээ. Түүний хувийн амьдралынхаа тухай “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагыг сонирхуулъя.

7

-Таны дурлаж хайрлаж явсан эрчүүд дандаа л кино од, дуучин, хөгжимчин олны танил хүмүүс байсан. Хүүхнүүдийн шүтээн болсон Брэд Питт энэ дунд багтаж байна. Та түүнтэй долоон жил хамт амьдарсан. Нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа алдар нэртэй байхад тэр үед хүндрэлтэй байсан уу?

-Тийм ээ. Хоёулаа олны танил байх нь хосуудын харилцаанд хүндхэн сорилт болдог юм. Одоо хүртэл. Хэвлэлийн эцэс төгсгөлгүй хов жив гэр бүлийн амьдралд үхлийн цохилт өгөх үе ч гардаг. Гэхдээ энэ сорилт тэр хосыг цааш үнэхээр хамтдаа байж чадах уу үгүй юу гэдгийг шалгадаг. Тэр сайхан амьдрал яагаад салалтаар төгссөн юм бол гэж одоо ч хүмүүс гайхдаг. Тэр хүмүүс бүү хэл би ч өөрөө эхэндээ юу болоод байгааг ойлгоогүй. Одоо ч надад ойлгож чадаагүй үлдсэн зүйл олон бий. Магадгүй хэзээ ч ойлгож чадахгүй өнгөрөх биз. Нэгэнт ойлгож чадаагүй учраас өмнөх сайхан харилцаагаа бодоод чадах хэрээрээ нэг нэгнээ хүндэлж явъя л гэж боддог.

7

 -Брэд хүүхэдтэй болохыг хүсч байсан. Гэвч та хүүхэдтэй болохыг хүсээгүй учраас тэр Анжелина Жолиг сонгосон хэмээн олон удаа сонссон. Тэр хоёр одоо зургаан хүүхдийн ээж аав болоод сайхан амьдарч байна шүү дээ. Та атаархаж байна уу?

-Эхнэр нь хүүхэд, карьер хоёрын аль нэгийг сонголоо гээд нөхөр нь салж явна гэдэг хамгийн утгагүй зүйл гэдгийг чи ч бас мэдэж байна. Би хэзээ ч хүүхэдтэй болохгүй гэж хэлж байгаагүй гэдгийг амлаж байна. Цаг нь болохоор болно биз гэсээр байгаад л өнөөдөртэй нүүр тулсан. Би ээж болохыг хүсдэг нь үнэн. Гэхдээ одоо бүгдээрээ тайван байцгааж болно. Би ээж болно. Хүүхэд төрүүлнэ. Нэг зүйлийг хэлэхэд, би тэр хоёр сайн ээж аав байгаад баярладаг. Гурван хүүхэд төрүүлж, гурван хүүхэд өргөн авч зургаан хүүхдийн хувь тавиланг зөвөөр чиглүүлж байгаад бурханд баярладаг.

7

-Брэд Питтэй амьдарсан үеэ санадаг уу?

-Хэдийгээр бидний амьдрал бүтэлгүйтсэн ч Брэдтэй өнгөрүүлсэн нэг ч хором мөчдөө харамсч байсангүй. Бид сайн найзууд хэвээр үлдсэн. Бид хамтдаа баяр жаргал, гуниг зовлон хосолсон долоон жилийг хамтдаа өнгөрүүлсэн. Бидний хамтдаа үзэж туулсан сайхан дурсамжийг хэн ч булааж чадахгүй. Дурсамж л хайрыг насан туршийнх уу аль эсвэл түр зуурын байсан уу гэдгийг тодорхойлдог юм байна. Би одоо харамсдаг юм.

7

-Тэр таниас явж, өөр нэг алдартай бүсгүй дээр очиход танд олны нүднээс нуугдмаар хүнд байсан байх?

-Нэгэн цагт амьдралын минь хамгийн чухал байсан хүнээсээ хагацаж холдоно гэдэг үнэхээр хэцүү. Магадгүй хүмүүс ийм үед уйтгар гунигаа хүчээр дарах гэж хичээдэг байх л даа. Гэхдээ хүн мартах гэж хичээх тусам өөрийгөө улам зовоодог. Би хүн шүү дээ. Бусдын л адил зовж шанална, уйлна, дуулна. Гэтэл бүх дэлхий чамайг харж байдаг. Тэр үед газрын гаваар орчихмоор санагддаг байлаа. Гэхдээ хүнээс гайхамшигтай тэсвэр тэвчээр гардаг юм билээ.

7

-Нөхрийг тань “Ноён, хатагтай Смит” кинонд тоглох үеэсээ л Жолитой учир ургуулсан гэдэг?

-Би Брэдийн үгэнд л итгэсэн. Тэр киноны эхэн хэсгээс түүнд дурласан гэсэн. Яг тэр мөчид нүүрэндээ гэнэтийн цохилт авсан мэт санагдсан шүү. Аан үгүй. Өвлийн хүйтэн өдөр нүцгэн биеэрээ голд шидүүлэх шиг л мэдрэмж төрсөн. Брэд, Анжелина хоёрын Африкт зугаалж яваа зураг 2005 оны дөрөвдүгээр сарын 29-нд хэвлэлүүдээр цацагдахад л бүх зүйл дууслаа гэдгийг ойлгосон. Одоо бол Брэд бол өнгөрсөн дурсамж “Okay”.

8

-Том Крузээс салсныхаа дараа хамгийн түрүүнд юу хийсэн бэ гэсэн асуултад Николь Кидман “Өндөр өсгийтөө өмсч эхэлсэн” гэж хариулсан байдаг. Харин та юу хийсэн бэ?

-Царайлаг дасгалжуулагчтай болсон. Би ч азтай нэгэн шүү. Брэд, Том Круз хоёрыг ардаасаа гүйлгэж байсандаа. Хэрвээ би дурсамжийн ном бичвэл хамгийн эхэлж энэ хоёрыг бичих болно. Удаан хамт амьдраагүй ч гэлээ хайртай, хардаж явснаа нуугаад яахав, Томоо.

7

-Том Крузтэй холбоотой байгаа юу?

-Бид хоёр бол маш сайхан найзууд. Нэг жил хамт амьдарч байсан. Одоо бол ганцаардсан үедээ хундага дарс ууж элдвийг ярьдаг дотно найзууд л болсон.

8

-Кино ертөнцөд хүрсэн амжилт, өөрийн карьертаа та сэтгэл хангалуун байдаг уу?

-“Найзууд” шиг үзэгчдийн таашаалд хүрсэн олон кинонд тоглох аз тохиосонд би үнэхээр амьдралдаа талархаж явдаг шүү. Кино урлагт жүжигчний авьяасаас гадна сайн кинонд тоглох аз гэж нэг юм байдаг.

7

-Зул сар хэдхэн хоногийн дараа боллоо. Та 2014 онд ямар төлөвлөгөөг онцолж байна?

-Би 2014 онд ээж болохыг хүсч байна. Эмэгтэй хүн ээж болбол их даруухан болдог гэж би олон удаа сонссон. Тэгэхээр ирэх жилийн төлөвлөгөө жүжигчин Женнифер Анистон бус ээж Женнифер Анистон байх магадлал өндөр байна.

7

-Та өөрийгөө дурлалын охин тэнгэр гэж боддог уу?

-Олон сайхан эрчүүд намайг хайрлаж явсан байхад яаж би өөрийгөө азгүй гэж хэлэх вэ. Брэдээс салсан хүнд хэцүү үед намайг урьдны амьдралд минь эргүүлэн авчирсан хүн бол Винс. Би түүнийг миний аврагч гэж хэлдэг юм. Жон Мэйер бол надад баяр баясгаланг минь авчирч ирсэн. Одоо хүртэл залуус эргүүлсээр л байна. Тэгэхээр би моодноос гараагүй гэж бодож байгаа.

8

-Юу таныг ийм их аз жаргалтай болгодог вэ?

-Маш өчүүхэн зүйлс намайг аз жаргалтай болгож чаддаг. Жишээлбэл, жаргаж байгаа нарыг харах, найзуудтайгаа шил дарс задлаад, сайхан яриа өрнүүлж суух гээд л. Бас хүнд дурлахаараа би аз жаргалтай болдог. Би аливаа юмыг өөдрөгөөр, эерэг талаас нь харах дуртай.

8

-Алдар нэртэй байхын хамгийн хэцүү тал нь юу вэ?

-Хэн ч намайг анзаарч харахгүй, ажиглаж дагахгүйгээр хэдэн ч цагаар хамаагүй дэлгүүр хэсэхийг би мөрөөддөг. Нүүр царай маань ямар байна гэж санаа зоволгүйгээр гадагш гарах юмсан гэж хүсдэг. Гэвч энэ бүхэн эсрэгээрээ байдаг нь олны танил байхын дутагдалтай талууд. Гэхдээ юу гээч, хэвлэлүүд чиний жинд ямар ч өөрчлөлт ороогүй байхад л нэг бол хэтэрхий туранхай гэж шүүмжилнэ, нэг бол хэтэрхий тарган байна гэж гоочилно. Ер нь, чи ямар ч байсан ямар нэг гоочлох шалтгаан олоод л байдаг.

9

-Удахгүй 50 хүрлээ.

-Эмээ болох насан дээрээ ирсэн мөртлөө яагаад хүүхэдтэй болохгүй байгаа юм бэ гэж үү. Үгүй шүү. Би одоо л 25 хүрч байна. 75 хүрсэн хойноо 50 хүрэх болно. Одоо нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Брэд Питт, Том Круз нар бол өнгөрсөн үе минь. 2014 он гарсанаас хойш намайг ямар нэг байдлаар Брэдийн экс болон хаягдсан амьтан хэнийг ч байсан алгадах болно гэдгээ амлаж байна. Бурхан минь өршөөж хайрла.

8

-Брэд, Жоли хоёрын нэгэнтэй кинонд тогло гэвэл та зөвшөөрөх үү?

-Үгүй.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gaga:
ene ynheer lyt medlegtei hyn bn saihn bugud ynen dygnekj ee bayrllaas
2013-12-24
боожгоо:
энэ баагий үнэн дүпп хүүхэн юмаа хөөрхий...
2013-12-24
баагий:
гэмгүй царайлчихаад завхай хүүхэн. анжелина * симбол мөртлөө амьдралдаа 3-н л залуутай байсан. энэ тэгэхэд гэмгүй даруу онцлоггүй царайлчихаад 30 гаруй эртэй явалдсан. жерард батлер, винси, жон маэйр, жастин theroux, owen wilson, tom cruise. brad pitt, donovan, миний нэрийг нь мэдэхгүй 3-н залуу энэ тэр гээд л. заваан завхай авгай. нүүрний хэлбэр нь гажигтай. огт таалагддаггүй. энэнд брэд питт л таарна. анжелина бол брэд питтэд гоёдчихсон хүүхэн.
2013-12-24
дашка:
үнэхээр ухаантай сайхан хүүхэн байна,үргэлж залуугаараа гоё байхыг хүсэж байна. амжилт хүсье
2013-12-24