Чингис хаан нам Дээд шүүхэд бүртгүүлэхээр ханджээ
"Чингис хааны нам" гэх улс төрийн нам өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлөө өгчээ. Ийм нэртэй намыг бүртгэж болох эсэх, улс төрийн намын шаардлага хангаж байгаа эсэхийг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэхээр болсон байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар уг намын дарга нь Их засаг их сургуулийн захирал Н.Ням-Осор гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ