АН-ынхан хуурай өлсгөлөн зарлана гэв
Дархан-Уул аймгийн АН-ынхан энэ сарын 21-нээс эхлэн өлсгөлөн зарлажээ. Уг өлсгөлөнг Дархан-Уул аймгийн АН-ын “Намаа шинэчлэх хөдөлгөөн” өрнүүлээд байгаа бөгөөд нийт 11 хүн оролцож байгаа аж. Энэ талаар “Намаа шинэчлэх хөдөлгөөн”-ийн тэргүүн Л.Наранбаатар мэдэгдэхдээ “Дотоод зөрчлөө шийдүүлэхээр төв намдаа хандаж, Хяналтын ерөнхий хорооноос намын үүрийн хурлаа хийж, даргаа сонгож, бүтцээ байгуулах шийдвэр гаргасан. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд шаардлага хүргүүлсэн ч одоог болтол хариу өгөхгүй байгаа. ХЕХ-ны шийдвэрийг хэрэгжүүлэх боломжоор хангаж өгөх, шаардлагын хариуг өгөхийг хүсч, намынхаа байранд суулт хийж байна. Энэ бол тэмцлийн дараагийн арга хэмжээ. Намын дотоод асуудал мэт боловч ардчиллыг өмчилж авсан бүлэглэлтэй хийж буй тэмцэл, гавьяат Д.Сособарамын хэлсэн үг Дарханд бодит жишээ боллоо, дотоод ардчилалтай байж АН эрүүл болно” гэжээ.
Мөн тэрбээр дотооддоо ардчилалгүй болсон Дарханы АН-ыг татан буулгахыг шаардаж байгаа аж. Өнөөдрийн 15 цаг хүртэл хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөнд шилжихээ мэдэгдээд байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ