Б.Сугаржаргал дэлхийн аварга боллоо
Беларусийн нийслэл Минск хотноо энэ сарын 19-22-ны хооронд бүстэй барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл уг тэмцээнд Монголын бүстэй барилдааны холбооны тамирчид амжилттай оролцож байна. Тодруулбал, “Женко” клубийн тамирчин ОУХМ Болдпүрэвийн Сугаржаргал +100 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэн байна.
Тэрбээр өнгөрсөн 2012 оны улсын наадмаар начин цол авсан ч сэргээшийн шинжилгээнд “бүдэрч” бүтэн жил барилдах эрхээ хасуулсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ