Монгол Улс карго онгоцтой болжээ
Үндэсний агаарын тээвэрлэгч компани болох МИАТ компани Европоос Азийг чиглэсэн ачаа тээврийн карго онгоцтой болжээ. А300-600F агаарын хөлөг нь 46580 кг ачааг 847 км/ц-ийн хурдтайгаар тээвэрлэх юм байна. Манай улсын агаарын тээврийн импортын ачааны хувьд голлох тээвэрлэлт нь Бээжин болон Сөүлийн нисэх буудлуудын карго терминалаар дамжин ирдэг бол экспортын ачаа нь ихэвчлэн АНУ, Европын орнууд руу гардаг аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ