Дахин нэг монгол оюутан охин алга болжээ
Сар гаруйн өмнө Энхтуяа гэгч монгол бүсгүй Малайзад амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Тэгвэл саяхан Норвегид сурдаг 22 настай оюутан М гэдэг охин ор сураггүй алга болжээ. Тэрбээр 2012 онд тус улсад сурахаар очсон бөгөөд сүүлийн хоёр сарын хугацаанд ар гэр, найз нөхөдтэйгөө холбоо барихгүй, ор сураггүй болсон байна. Иймд түүний гэр бүлийнхэн нь болон Гадаад харилцааны яамныханд хандаж, хамтарч хайж эхлээд байгаа гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ