Хилээр хууль бусаар гар буу нэвтрүүлхийг ирэхийг завджээ
Энэ сарын 21-нд буюу өчигдөр Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид олон улсаас Монгол Улсад зорчин ирж явсан эрсдэл бүхий зорчигчдын бие болон ачаа тээшинд гаалийн хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар Монгол улсын иргэн Д Москва-Бээжин чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр ОХУ-аас зорчин, хилээр нэвтрэхдээ өөрийн гар тээшиндээ 7,26 мм-ийн хийн гар буу 1 ширхэг, хийн бууны цэнэглэгч газан баллон 9 ширхэгийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлжээ.
Хийн гар буу болон түүний цэнэглэгч газан баллон нь нэг бүрийн тусгай хэрэгсэлд хамаардаг аж. Иймд тус хэрэгслүүдийг зөвхөн тусгай зөвшөөрөл авсан ААНБ гаалийн хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалттай байдаг гэнэ.
Тус хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ