
Австралийн сайн дурын ажилтнуудын олон улсын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг ОБЕГ-ын дэд дарга, комиссар Д.Намсрай, Австралийн Улаан загалмайн Хойд Азийн бүсийн төлөөлөгч ноён Шон Хазелден нар үзэглэсэн байна.
Монгол Улсын онцгой байдлын менежментийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг санамж бичгийн хүрээнд тус албаны бие бүрэлдэхүүн, удирдлагатай хамтран ажиллах, чадавхийг бэхжүүлэх, стратегийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх ур чадвар бүхий 18 мэргэжилтэн ногоон тивээс ирж ажиллах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ