23 настай эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүлжээ
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр өглөө дөрвөн ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, нэг нь хүү бөгөөд эх хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал тун сайн байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ихрүүдийн ээжийг н.Хандсүрэн гэдэг бөгөөд 23 настай, аавыг н.Баттулга гэдэг юм байна. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд амьдардаг ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ