Йинглак Чинават Бангкокыг орхин гарав
Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават Бангкок хотыг орхин гарсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Бангкок хотыг орхин гарсан нь сөрөг хүчнийхний олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг хөдлөнгөөс ажиглахаар болсон гэжээ. Түүнийг Бангкокт байхгүй үеэр сөрөг хүчнийхэн түүний байрны өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Ордны өмнө хэдэн зуун эмэгтэй цугларч цагаан цаасаар хийсэн цэцгийг шидэцгээцсэн байна. Энэхүү ёс заншлыг Тайландчууд талийгаачдыг сүүлчийн замд үдэхдээ үйлддэг гэнэ.
Хотын гудамжинд өнөөдрөөс эхлэн хамгийн багадаа 2-3 сая иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн гэж сөрөг хүчний удирдагч Степ Таугбсуба хэлжээ. Бангкок хотноо үргэлжиж байгаа эсэргүүцлийн жагсаал нь Йинглак Чинаватыг засгийн эрхээс огцруулахад чиглэж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ