Түгжрэлгүй Улаанбаатар

img

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын бусад орноос ялгардаг нэгэн том ялгаа бий.  Тэр нь нийгэмд тулгарч буй аливаа тулгамдсан асуудлыг иргэд нь төрийн оролцоог хүлээлгүйгээр хоорондын итгэлцэл хамтын ажиллагаагаар шийдэх чадвартай байдагт оршино. Ийм боломж уг нь бүх улсын иргэдэд байдаг боловч аминч үзэл болон үл итгэлцэл нь хамтын шийдэл бий болгоход саад болсоор ирсэн билээ.
7
Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд бидэнд замын түгжрэл, утаа, хог, нийтийн тээвэр гээд олон тулгамдсан асуудал байгаа ба энэ бүгдэд бид төрөөс арга хэмжээ авахыг хүлээж гар хумхин сууна. Тэгвэл бид хоорондоо ухамсраараа нэгдэж итгэлцэл дээр тулгуурлаж нэг ч гэсэн асуудлаа өөрсдөө шийдэж чадна.  Гудамжинд хэвтэж байгаа хогыг аваад хогын саванд хийчихдэг, зам гарах гээд чадахгүй байгаа настай хүнийг дагуулаад хамт гарчихдаг, төөрсөн гадаадын жуулчинд заавал тусламж хүсэхийг нь хүлээлгүй өөрсдөө очоод зам заагаад өгчихдөг, бензин нь дууссан жолоочын машиныг асуулгалгүй түрээд өгчихдөг ийм л энгийн үйлдлээс бидний ирээдүйн тэмүүлж буй нийгэм эхлэнэ. Хоггүй гудамжинд тоглож өссөн хүүхэд том болсон хойноо хог тарихгүй, хүнд туслахыг харсан хүүхэд өөрийн мэдэлгүй дараа хэн нэгэнд тус хүргэнэ. Энэ бүх нэгнээ дэмжсэн үйлдэлд хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүн ч амархан дасаж өөрөө тийм үйлдэл цаашид хийдэг болно. Ийм энгийн зүйлээс бид ирээдүйн том өөрчлөлтийг хийж чадна.
7
Тэгвэл бид өөрсдөө замын түгжрэлийг буурлах боломжыг олгож буй нэгэн ухаалаг систем бий болсныг дуулгахад таатай байна. Ухаалаг хотын эхлэл биднээс эхлэнэ. Хүн бүр тусдаа машинтай явах уу эсвэл зүг нийлэх хүмүүс дундаа нэг машинаар явах нь дээр үү? Хэрэв бид ажилдаа явахдаа, хүүхдээ хүргэж өгөхдөө, такси барихдаа дээр нь бүр хөдөө явахдаа зам нийлэх нэгнийгээ хамт аваад явбал энэ бидний хийж чадах хамгийн том хувь нэмэр биш гэж үү? Ингэвэл бид хотынхоо түгжрэлийг багасгахаас гадна шатхууныхаа мөнгө, үнэт цагаа хэмнэх боломжтой. Үнэхээр бид ухаалаг хотод амьдрахыг хүсч байгаа бол нэгэндээ итгэж хамтдаа асуудлыг шийдэх боломжыг www.UBtraffic.mn танд олгож байна. Одоо сонголт зөвхөн таных !

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bataa:
ene ikh heregtei saihan site bolson baina. bi margaashnaas ajildaa hamt yavah zar oruulnaa.
2013-12-25
зочин:
метрогоо хурдан бариачээ. лаг метро барьчихвал ардчилсан нам хотод 100 сонгуулиар ялна гэж мэд. бат-үүлээ
2013-12-24
батаа:
уб жижигхэн хот бас замгүй хот,бүх хүн заавал машин унах ёстой гэж боддог машин уначаад яг моритой явж байгаа мэт хөдөлгөөнд оролцдог нэг секунд зогсоход ард байгаа бүх машин дохиогоо чарлуулана ,явган хүнтэй уралдана.энэ мэт өдөр бүр шөнө бүр төмөрнд шигдсэн чөтгөрүүд хиих юмгүи уб ыг эзэгнэнэ
2013-12-24
батаа:
уб жижигхэн хот бас замгүй хот,бүх хүн заавал машин унах ёстой гэж боддог машин уначаад яг моритой явж байгаа мэт хөдөлгөөнд оролцдог нэг секунд зогсоход ард байгаа бүх машин дохиогоо чарлуулана ,явган хүнтэй уралдана.энэ мэт өдөр бүр шөнө бүр төмөрнд шигдсэн чөтгөрүүд хиих юмгүи уб ыг эзэгнэнэ
2013-12-24
dutagdal:
huuhdee hamt hurgeh geed duudlaga bhiin, hunii naimaa ihsej bgaa ene ued etseg ehchuud huuhdee daigaad uguud yavuulval ersdeltei l yum
2013-12-24
mongolchuud:
za tgd udluu ert yavah geed tsag tohirood ter gazar uulzya geed tohirdog, tegsen chin tsagaa baridgui irdgui humuus bval mashingui bolj hii demii huleesen bno shu deee, manaihan hezee l tsagaa barij bailaa
2013-12-24
зочин:
би тэр сайт руу чинь орлоо тэгсэн шулаач нэг монгол явна гээд 10000-ийг нэхэж байна шд, монголчуудаа зам зуур хүргээд өгөх хүнээс урьдын сайхан цагт төлбөр авдаггүй л байсан даа, одоо бүгд амин хувиа хичээгч, шулаач нар болчихсон байгаа юм даа
2013-12-24
zochin:
frants ulsad l lav zam niilj yavah ene uil ajilgaag ih demjdeg, ene ni baigaliin bohirdol ( utaa, ugaar), ediin zasag, tsag hemneh zereg ashigtai tal olon baidag.
2013-12-24
onig:
onigoo yum uu?
2013-12-23
zochin:
www.ubtraffic.mn ruu orood zaraa oruultsgaagaarai !
2013-12-23
zochin:
huuhdiin avtobus yvuulah n hamgiin zuv arga bi ch huuhedee machinaaraa hurgej ugdug avtovus yvdag bol 1 ch gesen mashin hasagdah ym
2013-12-23
zuv ok:
zaisand baidag amerik surguul ruu neg landcruisert 1 huuhed suulgasan tom jeepnuud bugleren tugjiren tsag aldaj baihaar huuhdiin avtobus gargaad yavbal 30 jeep tugjirelees garna daa. iim l zuiliig zohion baiguulj cahdaval tugjirelees garna daa. daan ch.....
2013-12-23
зочин:
би 1-р хороололоос өглөө бүр сансарын тойрог хүртэл ганцаараа машинаараа явдаг хамт явах хүн байвал болно шүү төлбөргүй
2013-12-23