Х.Клинтон: Хориг арга хэмжээ Иранд хүчтэй нөлөө үзүүлэхгүй

img

Олон улсын хамтын нийгэмлэгийн Ираны эсрэг аваад байгаа хориг арга хэмжээнүүд нь тус улсад хүчтэй нөлөө үзүүлж байна хэмээн  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Мьянмарт хийж буй айлчлалынхаа үеэр мэдэгджээ. Тэрээр ираны дэглэмийн сүүлийн ажиллагаа болох Их Британийн ЭСЯ руу хийсэн дайралт, АНУ-ын Саудын Араб дахь Элчин сайдыг хороох гэсэн “ичгүүр сонжуургүй” төлөвлөгөө нь гомдсондоо, аргаа барсандаа хйисэн үйлдэл нь байсан гээд  АНУ-ын болон ЕХ-ны зүгээс Тегерантай холбогдуулан авах шинэ хоригуудын талаар санууллаа. Баасан гаригт Ираны цөмийн хөтөлбөр үргэлжилж болзошгүй байгааг сэжиглэсэн ЕХ-ны шинэ хориг арга хэмжээнүүд нь хүчин төгөлдөр болсон юм. Тэдгээрт Иран улстай ямар нэгэн ажил хэрэгч холбоог бүрэн зогсоох, тус улсын дансуудыг хаах болсон юм. Харин Европын холбоон  дахь ОХУ-ын төлөөлөгч “ЕХ-ны Ираны нефтьтэй холбоотой хориг нь ираны эдийн засгийг уналтанд хүргэж чадахгүй, түүнчлэн бусад арга хэмжээнүүд нь ч бодит үр ашиг авчрахгүй” гэж үзэж буйгаа мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ