Оюутнуудыг хөгжүүлэх театр нээгдлээ
ХААИС нь оюутны хөгжлийг дэмжих зорилгоор БШУЯ-ны санхүүжилтээр "Хатан туул" оюутан театртай боллоо. Орчин үеийн бүхий л шаардлагыг хангасан тус театрын нээлтэд ХААИС-ийн удирдлага болон МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан, тус сургуулийг төгсөгч уран бүтээлчдийн төлөөлөл оролцжээ. Уг театр нь оюутнуудын авьяасыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй аж.
Мөн тус сургууль мультимедиа студи байгуулсан байна. Тус студи нь бүхий л төрлийн фото болон видео бичлэгийн эвлүүлэг хийхээс гадна багш нарын Е-хичээл явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ