“Өглөөний сонин”-оос зохион байгуулдаг оны шилдгүүд удахгүй тодорно
Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” тухайн жилийнхээ “Шилдэг улстөрч”, “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч шилдэг байгууллага”, “Шилдэг бүтээн байгуулалт”-уудыг шалгаруулдаг улалжлалтай. 2011 оноос эхэлсэн энэхүү арга хэмжээний үеэр уншигч, захиалагчдынхаа хүсэлтээр нэр дэвшигчдийг тодруулж, саналын дүнгээр эрэмбэлэдэг билээ.
7
2013 оны шилдгүүдийг тодруулах гурав дахь удаагийн санал асуулгыг morningnews.mn сайт болон shildeg2013@yahoo.com цахим хаягаар авч байгаа бөгөөд тун удахгүй эцсийн дүн гарах юм.
6
Үйл хэргээрээ нийгмийн бүхий л салбарт тэргүүлж буй хувь хүн, хамт олныг шалгаруулан дүгнэж, тэднийг олон нийтэд сурталчлан таниулахад чухал үүрэгтэй “Өглөөний сонин”-ы энэхүү арга хэмжээг өдгөө уншигч, захиалагчид нь сайн мэддэг болсон төдийгүй нэр дэвшүүлэх ажиллагаа болон санал асуулгад тун идэвхтэй оролцдог болсон.
6
Энэ удаагийн санал асуулгад олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд I дунд сургуулийн сурагч хүүгийн нэрийг дэвшүүлсэн байгаа нь хэр өргөн цар хүртээтэй, хүртээмжтэй болдгийг илэрхийлж буй юм.
6
“Өглөөний сонин”-ы хамт олон 2013 оны 52 шилдгээ энэ сарын 25-ны өдрийн 15:00 цагт тодруулахаар товлосон бол шагналыг 26-ны өдрийн 12:00 цагт “Корпорайт III” зочид буудалд гардуулж, хүндэтгэл үзүүлэх ажээ.
6
Тиймээс тун удахгүй дүнгээ гаргах гэж буй санал асуулгад идэвхтэй оролцож, амжиж саналаа өгөхийг хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ