Хөлдүү чоно хил гаргахыг завджээ

img

Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор  тус боомтын захиргааны жолооч Э албаны  96-96 СҮА Ланд 80 маркын автомашинд хөлдүү чоно 2 ширхэг, чононы шулсан толгой 1 ширхэг, чононы ходоод 1 ширхэг, үнэгний элдсэн арьс 1 ширхэгийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Уг үйлдлийг Бичигт дэх Гаалийн хорооны гаалийн улсын байцаагч нар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн шалган нэвтрүүлэх албаны хамтарсан шалгалтаар илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Зүүн гурван аймагт чоно агнахыг хориглосон байдаг. Мөн ашиг хонжоо олох зорилгоор улсын хилээр нэвтрүүлэхийг Монгол улсын нэгдэн орсон CITES-ийн конвенцоор хоригложээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ