Цасны улмаас амиа алджээ
АНУ-ын зүүн эргийн нутгаар амралтын өдрүүдээр цасан шуурга шуурч, эрс хүйтэрсэний улмаас долоон хүн амиа алдсан хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ.
Цасан шуурганы улмаас АНУ-ын Филадельфия, Нью-Йорк хотод олон зуун нислэг цуцлагдаж, авто замд халтиргаа, гулгаа үүссэн байна. Зул сарын өмнөх өдрүүдэд ийнхүү цаг агаар муудаж, АНУ-ын томоохон хотуудад олон зуун нислэг цуцлагдсан нь олон сая зорчигчдын бухимдлыг төрүүлж байгаа юм. Нью-Йорк хотод халтиргаатай замд мотоцикльтой эр осол гаргаснаас цахилгааны шугаманд гэмтэл гарч, олон мянган оршин суугч гэрэл, цахилгаангүй хоёр хонож байгаа гэнэ. Цасан шуурганаар АНУ-ын зүүн өмнөд хэсгийн Арканзас мужид таван айлын байшин сүйдэж, хурдны замаар явсан дөрвөн ачааны автомашин замаас гарч осолджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ