Уильям, Миддлтон нарын утасны яриаг чагнасан гэв
Хааны угсаатны утасны яриаг чагнаж байсан хэрэгт буруутгагдсан хоёр сэтгүүлчийн шүүх хурал Лондон хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
1
Шүүх хурлаар хэвлэлийн магнат Руперт Мердокийн хувийн “News Of The World” сонины сурвалжлагч Энди Коулсон, Ребекка Брукс нарын ханхүү Уильям, гүнгийн ахайтан Кейт Миддлтон нарын утасны яриаг чагнасан гэх хэргийг шүүж байгаа юм. Энди Коулсон шүүхийн өмнө тэр хоёрын яриаг нэг бус удаа чагнаж байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Ребекка Брукс “Хатан хааны ордны талаар мэдээ бичихдээ ханхүү Уильям дүүтэйгээ утсаар ярьсныг хууль бусаар чагнасан минь үнэн. Бид хоёр анх утасны яриа чагнах талаар огт бодож байгаагүй. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгарахын тулд энэ аргыг хэрэглэх нь зөв гэж шийдсэн. Харин одоо бодоход буруу алхам хийсэндээ харамсч байна” гэжээ.
1
“News Of The World” сонины сэтгүүлчдийг хууль бусаар бусдын яриаг чагнасан хэрэгт буруутгаж таван жил хүртэл хорих ял төлөвлөж магадгүй гэнэ. Тэднийг хүний хувийн амьдралын халдашгүй байдлыг зөрчсөн гэж шүүхээс буруутгаж байгаа аж.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ