Тээвэр ложистикийн төсөлд хөрөнгө оруулах саналаа ирүүлжээ
Монгол Улсын Засгийн газрын “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2013 оны 152 дугаар тогтоолын хүрээнд Тяньжин боомт дахь “Тээвэр ложистикийн төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Хятадын талын 51 хувь, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулахаар харилцан тохиролцсон.
Дээрх төсөлд Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг сонгон оролцуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газраас даалгасан байна. Уг ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-аас “Тээвэр ложистикийн төв” байгуулах төсөлд оролцох хөрөнгө оруулалт хийх чадамж, сонирхол бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийг оролцох урилгыг олон нийтэд зарлаж сарын хугацаанд саналыг хүлээн авчээ. Төсөлд дотоодын нийт найман аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ