Д.Эрдэнэбат: АН элдэв улстөрийн тоглоомонд оролцохгүй

img

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ярилцаж, байр сууриа тогтжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулахаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, С.Одонтуяа нар мэдээлэл хийсэн юм. Тэд энэ үеэр Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах хуулийн төслийн талаар онцлон байр сууриа илэрхийлсэн.

5

Д.Эрдэнэбат хэлэхдээ “АН-ын бүлэг Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах тухай МАН-ын бүлгээс гаргасан хүсэлтийг маргааш хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах буюу гишүүдийг хурууны хээгээр бүртгэх нь хариуцлагын нэг хэлбэр, цаашлаад Байнгын хорооны хуралдаан илүү мэргэжлийн болох чиглэл рүү явах учраас дэмжихээ илэрхийлсэн. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн хурууны хээгээр ирц бүртгэх, санал өгөх тухай асуудлыг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Хурууны хээгээр бүртгэх нэг өөр. Хурууны хээгээр санал өгөх асуудал нь төсөв мөнгө шаардах учраас хэлэлцүүлгийн явцад саналаа нээлттэй хэлэлцэж байж эцсийн шийд гарна” гэв.

6

АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдуулан Ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ талаар “ТББ-аас байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж, ялсан тохиолдолд төрөөс тодорхой хувиар урамшуулах тухай заалтыг бодлогын баримт бичигт оруулахыг дэмжихгүй. Учир нь энэ заалт хөрөнгө оруулагчдад эргэлзээтэй учир тусдаа хуулиар зохицуулах нь зөв гэж үзсэн. Түүнчлэн хойч үедээ зарим ордыг нөөцлөн хадгалах тухай заалтыг дэмжээгүй бөгөөд "Урт нэртэй" хууль, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай хуулиудын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн гэв. Энэхүү мэдээллийг дараа маргааш хэлэлцэгдэх хоёр сайдын асуудал дээр АН ямар байр суурьтай байгааг тодруулсан. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хариуцлахдаа “Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах үндэслэл байхгүй. Засгийн газар ажлаа хийдгээрээ хийж байг. АН элдэв улстөрийн тоглоомонд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

6 П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

билэгт:
зг сайн ч муу ч ажлаа хийсэн нь дээр солигдлоо гээд бид хожихгүй харин алдах л болно.
2013-12-24
ээээ:
энэ муу чинь ху намын нөхөр байсан гээ биздээ. нам нам солисон ийм бузаруудаас салах цаг болсон.
2013-12-24
zochin:
zuun haraagiin hujaa olon yum yarihaa bolivol yasiim hahaha
2013-12-23
зочин:
хэн үнэмших юм чам шиг амьтны үгэнд.
2013-12-23
bauaraa:
ene xalzan tolgoit ix tsor tsor gedeg boljee chi myy zyigeer l baigaarai
2013-12-23
сандаг:
ан улс төрийн бохир тоглоомоор тоглаож байгаа юм чинь цэвэр тоглоомд яаж оролцох вэ дээ???
2013-12-23