Г.Амартүвшин тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна

img

Арабын нэгдсэн Эмират улсын Ал Айн хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж, манай улсаас 39 тамирчинтай шатрын баг оролцож байгаа билээ.

Өчигдөр зургадугаар өргийн тоглолт болж өндөрлөхөд хөвгүүдийн найман насны ангилалд өрсөлдөж буй манай тамирчин Г.Амартүвшин 5,5 оноотойгоор гуравдугаар байрт жагсаж байна. Түүний урд нэг ч хожигдолгүй яваа Энэтхэг, Турк улсын тамирчин бичигдэж байгаа аж.

 Зургаан насны 12 ангилалд дэлхийн 121 орны 1800 орчим тамирчин өрсөлдөж байгаа тус тэмцээнд оролцож буй манай бусад тамирчин 2-4,5 оноотойгоор тэмцээнээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр тэмцээний долдугаар өргийн тоглолт манайхаар 19:00 цагт эхэлнэ. Тэмцээн  энэ сарын 29-нд өндөрлөх юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ганаа:
залуу оюуны мастерууддаа амжилт хүсье.
2013-12-23