АН-ын генсек “Намаа шинэчлэх хөдөлгөөн”-ийнхөнтэй уулзахаар боллоо
Дархан-Уул аймгийн АН-ын “Намаа шинэчлэх хөдөлгөөн”-ийнхөн энэ сарын 21-нээс эхлэн өлсгөлөн зарласан билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэднийг хүлээн авч уулзахаар болжээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Дарханд болж буй цаг үеийн байдлыг хамтдаа хэлэлцэхээр боллоо. Дарханы АН-ын хорооны гишүүдийг хуралд урьлаа. Талуудыг бүгдийг нь байлцуулан ярилцана” хэмээн бичжээ.
Учир нь Дархан-Уул аймгийн АН-ын “Намаа шинэчлэх хөдөлгөөн”-ийнхөн аймгийнхаа АН-ыг дотооддоо ардчилалгүй болсон хэмээн шүүмжилж, татан буулгахыг АН-ын дарга Н.Алтанхуяг, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нараас удаа дараа шаардаж байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ