“Pussy Riot” хамтлагийн гишүүн суллагдав

img

Оросын “Pussy Riot” хамтлагийн гишүүн Мариа Алёкина өршөөлийн хуульд хамрагдаж, шоронгоос өнөөдөр суллагдлаа хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус хамтлагийн гурван гишүүнийг 2012 оны наймдугаар сард Москвагийн төв сүм дотор “Путиныг алаад өгөөч” гэх нэртэй дуу дуулж клипжүүлэн нийтэд цацсанаас гадна, танхайрсан хэргээр цагдаагийханд баривчилсан юм. Хамтлагийн гишүүдэд танхайрч, хүний нэр хүндэд санаатайгаар халдсан  хэргээр хоёр жилийн хорих ял ногдуулсан билээ. ОХУ-д шинээр батлагдсан Үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан “Төрийн дум”-аас “Өршөөлийн хууль”-ийг баталж, хоригдлуудыг суллаж эхэлсэн юм.

“Pussy Riot” хамтлагийн гишүүдийн ял нь 2014 онд дуусгавар болох учиртай байсан ч ийнхүү хамтлагийн нэг гишүүн нь суллагдлаа. Нөгөө хоёр гишүүнийг гурван сарын дараа суллана гэж эх сурвалж мэдээлжээ. Ерөнхийлөгчийн тушаалаар 2013 оны наймдугаар сард Улаан талбайд “Сочи”-гийн өвлийн олимпийг эсэргүүцсэн 20 гаруй эмэгтэйг он гарахаар өршөөлд хамруулж суллах гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
путин хүчтэй болж эхлэсэн чинь нинжин гэдгээ харуулах гээд олон хүн сүүлийн үед суллаж байнаа. энэ бол путиний стратеги юм даа. америкийн нэр хүнд унаад ирэхлээр сирийн асуудалд ялагчаар тодроод одоо уужим ухаантайгаа дэлхийд харуулж байгаа юм байх даа.
2013-12-24
irgen:
shashin shuteenii gazar altsganhaar tegdeg yom bolj. laliin orond bol chuluugaar shiduulj aluulah nugel.
2013-12-23