Т.Баттөгс дэлхийн цомын эзэн боллоо
Энэ сарын 19-22-нд ОХУ-ын Москва хотод ЗХУ-ын бригадын генерал, самбо, жүдо бөхийн спортын мастер, ОХУ-ын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч асан Асламбек Аслахановын нэрэмжит самбо бөхийн Дэлхийн цомын тэмцээн боллоо. Тэгвэл тус тэмцээнээс 64 кг-ын жинд самбо бөхийн дэлхийн аварга “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Баттөгс алтан медаль хүртэж, дэлхийн цомын эзэн болжээ.
Сонирхуулахад, тус тэмцээнд 15 орны 119 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр есөн жинд өрсөлдсөн ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ