МУИС салбар сургуулиудынхаа захирлуудыг томилжээ

img

МУИС-ийн захирал А.Галтбаяр энэ сарын 20-ны өдөр тушаал гарган, шинээр тогтоогдсон таван сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилжээ. Тодруулбал,

1. Шинжлэх ухааны сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Экологийн тэнхмийн эрхлэгч доктор Б.Болдгив

Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Биологи, биотехнологийн сургуулийн захирал, доктор Б.Баяртогтох,

Нийгмийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Улс төр судлалын тэнхмийн профессор, доктор Ц.Ганболд,

Хүмүүнлэгийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Гадаад хэл соёлын сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Сайнбилэгт,

2. Бизнесийн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр маркетинг, олон улсын худалдааны тэнхмийн профессор, доктор Н.Батнасан

3. Хууль зүйн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр ХЗС-ийн захирал, доктор Д.Солонго

4. Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Математик компьютерийн сургуулийн захирал, доктор Ш.Нямбаа

5. Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор С.Баттулга нарыг тус тус томилжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
олон улсын харилцааны сургууль хэрэгтэй штээ. чухам хэн захирал болох ёстой нь өөр хэрэг. харин гадаад албаны хүмүүсээ бэлддэггүй тусгаар улс гэж хаана ч байхгүй. төгсөлтийн дараах сургууль гэж юу гэсэн үг вэ. пост- гэдгийг ингэж махчилж орчуулж байгаа юмуу. бас нийтийн удирдлага гэж орчуулдаг чинь монгол чихэнд ерөөсөө сонсогдохгүй байна. төрийн удирдлага гэж хуучин нэрлэдэг байсан нь монгол хэлэнд зөв бууж байна. ингэж гадаадыг дууриаж гадаад сэтгэхүйг оруулж ирэх ямар хэрэг байна. баруунд бол төр захиргааны гэж л нэрлэдэг юм байна лээ. нитийн алба болон нийтийн удирдлага хоёр чинь шал ондоогоор тэр барууны хэлэнд ч хэрэглэгддэг штээ. дууриах юмаа олж яджээ. ядаж зөв хуулбарлаачээ
2013-12-24
зочин:
хамгийн сонирхолтой нь олон улсын харилцааны сургуулийг хэрэггүй гэж үзэж байсан баттулга энэ сургуулийн захирал болж байдаг, мөн ч их албан тушаалд дуртай юм аа, бас дарга нарыг цөөлнө гэсэн чинь дарга нарын тоог нэмэх тогтолцоо руу орж байна даа, үүнийг шинэчлэл гэх үү
2013-12-23