41 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулна

img

1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүд болон улсад 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүдийг тэтгэвэрт гаргаж байсан юм. Тэгвэл дээрх онуудад олон хүүхэд гаргасан нь шийтгэл мэт үзэн, улсад ажилласан жил, туршлагыг нь үл харгалзан 40-45 настайд нь тэтгэвэрт гарсан иргэдийн ажилласан жилийг нөхөн тооцох болсон талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

7 Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль батлагдаж, 1990-2000 онуудад өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийг ажилласнаар нөхөн тооцсон. 2012 оны арваннэгдүгээр сарын 15- аас 2013 оны аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 494.8 мянган иргэн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ гаргасан. Тэдний 24 хувь 5 хүртэлх жилээр, 76 хувь н 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой болсон юм.

7 Харин 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүд болон улсад 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүд дээрх хуулинд хамрагдаагүй байсан. Энэ асуудлаар УИХ-ын “эмэгтэй гишүүдийн бүлэг”-ээс удаа дараа асуудал дэвшүүлж ирсэн юм. Мөн гишүүдээс гадна Баянгол дүүргийн иргэн Л.Цэдэндамба энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд дээрх иргэдийг нөхөн даатгалд хамруулах нь зөв гэсэн шийдвэр гаргасан.

7 Иймд 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүд болон улсад 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүд, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан 41 мянга орчим иргэний ажилласан хугацааг 7 хүртэл жилээр нэмэгдүүлэн тооцохоор боллоо.

7 Эдгээр 41 мянган иргэний 82 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ажилласан хугацааг нь нөхөн тооцох бүртгэл судалгааны ажлыг 2014 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлж, иргэн бүрээр ажилласан хугацааны нэмэгдлийг баталгаажуулалт хийсний дараа буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэрийн нэмэгдлийг тооцож олгоно хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдэгдлээ.

7 П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

okok:
amjilt husie sain ajilj bn
2013-12-24
zochin:
1980 on yum dag manai emee gej nasaaraa negdeliin mal hariulaad 1 tugrugnii tetgever halamjgui hun baij bilee huurhii hun 5 10 tugrug uguhuur huuhed shig bayrladag baisan odoo baisan bol emeedee heden tugrug uguh yumsan geed dandaa l bodogddog
2013-12-24
zochin:
maniai aav eejiig tetegever albaar gargaad manai amidral unen hetsuu bolson geed neg hun yarisan yostoi zuv alham busadiin umnuus bayarlaa
2013-12-24
çî×èí:
óðüä òîîöñîíîî 2014-1-1 ãýñýí áèø áè믯 õóäëàà øèéäâýð áàéñàí óó áàñ 2015 äªõªõªªð íýã ç¯éë ñýòãýæ õýäýí ìóó èðãýäèéíõýý òàðèõûã áèòãèé óãààãààðàé óóë íü × áàßðëàæ áàéíà ë äàà
2013-12-23
battumur:
bayrlalaa saidaa olni toloo um hiijee
2013-12-23
п.наран:
зөв шүү үүүүүүү
2013-12-23
zochin:
yamar udaan batalgaajuulah yum be
2013-12-23