Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

img

Нийт нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгийн нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр салхи зүүн хойноос 4-9 метр. Зүүн хэсгээр зүүн хойноос 6-11 метр. Хүйтэрч, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 23-28 хэм, Алтайн өвөр говиор 4-9 хэм,  Дархадын хотгороор 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 хэм, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 10-15 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна. Говийн аймгуудын нутгаар 4-9 хэм хүйтэн.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ