Ганболд оо, ингэж уншдаггүй юм
“Бүтээн байгуулалтын цаг”-ийн ээлжит уулзалтад “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Д.Ганболд оролцож мэдээлэл хийв. Тэрбээр Оюутолгойн үйл ажиллагааны талаар цаасан дээр бичсэн мэдээллээ дуржигнатал уншиж танилцуулга хийж эхлэв. Харин түүний мэдээллийг зэрэгцэн суугаад сонсч байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг залхсан бололтой тохойгоороо ёврон “Хүүе, Ганболд оо, ингэж уншдаггүй юм. Эрдэнэт үйлдвэртэй харьцуулан ярь. Ойлгомжтой тайлбарла” хэмээн зөвлөв.
1
Ганболд захирал ч Ерөнхий сайдын зөвлөгөөг дагаж, мэдээлэл бэлтгэсэн цаасаа хойш тавьж, Эрдэнэт Оюутолгойн үйл ажиллагааг харьцуулан ярьж эхэлсэн юм.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ