“Оны шилдэг” хүүхдүүд батламжаа гардлаа

img

2013 онд ололт амжилт, сурлага, спортоор үеийнхнээ манлайлсан шилдэг 20 хүүхдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оны шилдэг” хүүхэд батламжийг нь гардууллаа. 1991 оноос “Оны шилдэг хүүхэд” шалгаруулж эхэлсэн бөгөөд хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж, өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дууриаллыг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор нийт 9 номинациар шалгаруулдаг байна. 2013 оны шилдэг хүүхдэд 70 гаруй хүүхдийн нэр дэвшсэнээс  20 нь шалгарч, өнөөдөр батламжаа гардлаа.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ шилдэг хүүхэд шалгаруулах гэдэг нь бас л авилга болчихсон зүйл. сурлагын амжилтаар эдгээрээс илүү сурагчдыг урьд жилүүдэд оны шилдэг сурагч болсон тэгэхлээр энэ жил болгохгүй гэж хэлээд тухайн жилд гаргасан амжилтыг нь тоож үздэггүй . уул нь урд өмнө нь болсон сурагчид урамшаад илүү сайн хөдөлмөрлөж амжилт гаргаад байдаг гэтэл ийм байдлаар дахиж болгодоггүй . дараагийн амжилтаар сул сурагчдыг болгодог юм билээ.энэ дээрх шалгаруулалт ч тийм болсон байна. иймэрхүү балай юмыг хүүхдийн төлөө үндэсний газрынхан хийгээд байгааг хянах шалгах газар гэж байдаг юм уу
2013-12-24