Эрээний “хог”-оор энхрий бяцхан үрсээ хордуулдгаа зогсооё

img

Хүний амьдралын хором мөч бүхэн дахин эргэж ирдэггүй. Тэгвэл тэр дотроо хамгийн цагаахан, гэнэн томоогүй үе хүүхэд нас билээ. Энэ насыг тоглоомгүйгээр төсөөлөх аргагүй. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, орчин үеийн хүүхдийн тоглоомны 80 хувь нь хэрэгцээнд нийцэхгүй 10 хувь нь хүүхдийн сэтгэхүйд аюултайгаар нөлөөлөх, тодруулж хэлбэл хүүхдийг ууртай, түрэмгий болгох тоглоомууд байгаа аж.

_

6 Хятадад үйлдвэрлэсэн чанарын баталгаагүй тоглоомыг манай хилээр ямар ч хяналтгүй оруулж ирсээр л. Тиймээс хүүхдийн эрүүл мэндэд чимээгүй тахал болж буй тоглоомны асуудлыг дорвитой хөндөх зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, шинжилгээний бичиггүй тоглоом ганзагаар болон бусад хэлбэрээр ямар ч хяналтгүй орж ирсээр байхад манай төр амандаа ус балгасан мэт байсаар л.

_

7 Өнөөдөр манай улсад хүүхдийн тоглоомд тавих стандарт хуучирсан, дээр нь эрүүл ахуйн шаардлага хангасныг тогтоох хүчин чадалтай лаборатори байхгүй, мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдээлэл дутмаг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж та бидний нялх үрс хордсоор байна. Хүүхдэдээ хайргүй эцэг эх гэж байхгүй. Өөрсдийнхөө идэж уух, өмсөх зүүхээс хасан байж алаг үрсээ аль болох ихээр баярлуулж, хүссэн зүйлийг нь авч өгөхийг хичээдэг.

_

7 Хүүхдээ баярлуулах гэсэн эцэг,эхийн сэтгэлийг хариуцлагагүй төр, хулхи бараа наймаалагчид золиосолж байна. Кадми, хар тугалга, бор зэрэг химийн хорт бодис их хэмжээгээр агуулсан тоглоомуудыг хар зах болон дэлгүүрүүдээс худалдаж авахаа болихгүй бол алаг үрсээ хордуулсаар байгааг хаа хаанаа бодолцох цаг иржээ. Энэ нь хүүхдийн өсөлтийг зогсоож, тархины гажиг үүсгэж, эрүүл мэндийг нь аажим аажмаар сорсоор байдаг.

_

7 Тоглоом импортлогчид хятад болон бусад улсын тоглоом үйлдвэрлэгч байгууллагатай гэрээ байгуулж, баталгаажилт чанарын тэмдэгтэй бүтээгдэхүүн оруулж ирэх хэрэгтэй байна. Төр бодлогын хэмжээнд зохион байгуулж, хяналтаа чангатгахад болно. Стандарт боловсруулахад их мөнгө шаардагддаг гээд суугаад баймааргүй байна. Түүний дараа хил гүний хяналтыг сайжруулж, өнөөдөр зах зээл дээр худалдаалж буй химийн хорт бодистой тоглоомуудыг нарийвчлан шинжилж шатаах хэрэгтэй.

_

7 Хөгжингүй орнууд хүүхдийнхээ эрүүл мэндийг ингэж л хамгаалж байна шүү дээ. Энэ бол цаашлаад дипломат харилцааг ч хөндөж болох асуудал. Бид хүн ам багатай, хүүхэд цөөнтэй гээд энэ асуудлыг орхигдуулж болохгүй. Тэр дундаа хүүхэд залуусын эх орон гэдэг атлаа хүүхдэдээ анхаардаггүй манайх шиг улсын хамгийн түрүүнд хийх ажлын нэг нь стандартын асуудал.

_

8 Хятадад эмнэлгийн хаягдлаар хүүхдийн тоглоом үйлдвэрлэж байна гэх мэдээлэл ч гардаг. Чанаргүй тоглоомоос үүдэн хорт хавдар тусахгүй гэх баталгаа үнэндээ алга. Хүүхдийнхээ эрүүл орчинг бүрдүүлж өгч, тэдний эрхийг хамгаалахгүй бол манайх хичнээн баян улс байгаад ч хэрэггүй. Тавантолгой, Оюутолгой гээд “алалцаж” байх зуур монголын ирээдүй элдэв химийн хорт бодистой нөхөрлөсөөр эцэстээ монгол ген устахад хүрч байна. Уул уурхайг хөгжлийнхөө гарц гэж байгаа ч хөгжингүй улс хүний эрхийг сахин хамгаалах, эрүүл иргэдээ бидний хөгжил гэж тодорхойлж байна. Иймд хүүхдийн тоглоомны стандартыг бий болгож, үр удмаа аз жаргалтай амьдруулах хөрс суурийг бэлдэж өгөхөд хүн бүхний оролцоо чухал байгааг хөндөх нь зүйтэй. Хэрвээ таны гэрт урд хөршид үйлдвэрлэсэн гэлтгүй хямд үнээр авсан чанаргүй тоглоом байгаа бол гэртээ битгий хадгалаарай, хүүхдээ битгий ойртуулаарай гэдгийг эцэг эхчүүддээ захъя.

_

8 Удахгүй шинэ жилийн баяр болно. Баярын өдөр Төв талбайдаа цугласан олны дунд элдэв тоглоом, бөмбөлөг худалдах наймаачид баярлаж хөөрсөн хүүхэд багачуудын анхаарлыг татах нь мэдээж. Хэрэглэгч байгаа цагт нийлүүлэлт байж л таараа. Харин эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө Эрээний “хог”-ийг энхрий бяцхан үрсдээ авч өгөхөө больчихвол худалдаачид дахин авчирах гэж зүтгэдэгээ болих нь дамжиггүй. Тэгэхгүй бол чанаргүй тоглоом, тэр дундаа хятадад үйлдвэрлэсэн хар тугалга, кадми зэрэг хорт бодис агуулсан тоглоом бидэнд эрүүл монгол ирээдүй үлдээхгүй нь . Эрээний “хог”-оор энхрий бяцхан үрсээ хордуулдгаа зогсооё, хүмүүсээ.

_

8 П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
төр засаг ард иргэдээ хэзээч хардаггүй шүү дээ тэд биднийг аль болох ядуу буурай мэдлэг боловсролгүй өвчин эмгэгтэй амаа ангайсан арчаагүй хүмүүс байлгахыг хүсдэг тэгж баймааж нь тэднийг удирдахад хялбар гэж боддог
2013-12-26
зочмн:
хятадуудыг, эрээний наимаачидыг харааж зүхэхийн оронд мэргэжилийн хяналтын байгууллагыг замын үүдийн гаалийн байцаагч нарыг ажилыг нь сайжруулах хэрэгтэй
2013-12-26
shiideh heregtei:
mash zov asuudliig hunduj tavijee. yaraltai standartaa batlaad hyanaltaa changatgaad chanargui batalgaagui hortoi zuilsiig hil gaaliar oruulj irehgui bh heregtei ali ertnees l ene asuudliig tsegtsleh heregtei bsan yum
2013-12-25
mmmm:
ene bol uls toriin bodlogoor l zohitsuuglagdah bh magadgui bidnii onoogiin baidal hudaldan awah chadwar gd l olon zuils bn hamgiin gol ni undesnii uildwer
2013-12-25
zochin:
ene hogiig hudaldaj avahaa l bolichih. avchirsan ni l shatna biz.
2013-12-24
зөв шуу:
шагайгаар л тоглуулах хэрэгтэй
2013-12-24
баатар:
энэчинь нөгөө мэргэжлийн хяналтын газрын ач гавъяа юм шүү дээ...
2013-12-24
mnld:
gaaliar oruulj irehiig horiglooch ee jaahan huuhduud harval avna gene sanaa zovson etseg ehchuud avaad ogno tegeed gertee avchraad bailgana teged odoo yah ve
2013-12-24
mongol:
gaigui togloom zardag gazar ub d bna uu, medeh hun bvl heleed ugoochee
2013-12-24
bid oorsdoo l temtsye!:
toroos shiidver huleevel hezee ch butehgui. ter tord bgaa humuus huuheddee hezee iim togloom avch uguhgui bhoor tedend busdiin asuudal ineedemt sanagdaj bgaa. ovol hurtel utaanaas zugtaaj ur huuhdee gadaadad amraadag humuus hezee ch bidniig bodohgui ee. oorsdoo l ali bh hereglehgui bhiig hicheeye!!!
2013-12-24
baadai:
ter baigaa l uim bol mergejliin baiguullaguudaa sain ajluulah heregtei! bas irged maan# eersdee uhaantai baiua! naimaachid bol ashgiin telee n# zev. gehdee bas l uhaantai baimaarsan daa.heterhii ender ashgiig !!!
2013-12-24
london:
yag zov ene bol yostoi zov ! hamgiin chugal sedev sh de! yaduu ornii humuusiin zovlon , bainga l tigsuur aidas bh yum. ter tusmaa yamar ch uildver bgui mon ch ikh zovlon yum bukh yum ni batalgaagui ! yana daa ireedui min! avahaa hudaldan avahaa boloy
2013-12-24
зочин:
яг үнэн шүү. 12 р сарын 23 нд сургачдын холбооноос зохион байгуулсан харшийн сүлд модны еолк болов. тэнд дандаа эрээний хог зарз байх юм аа. зарж байгаа хүмүүс нь ч болимоор юм. авч өгч байгаа эцэг эх нь ухамсарламаар юм аа
2013-12-24
зочин:
муу хужаа муу хужаа л гээд байх юм .тэр муу хужаа нар чинь монголчуудыг хортой тоглоомоо заавал ав гээгүй юм байгаа биз дээ. манай монголчууд өөрсдөө очиж гуйж байгаал хамгын мууг нь авдаг биз дээ та нар !.хил, гааль нь хортой бараа байвал бүүр ч дуртай оруулдаг биз дээ .?
2013-12-24
jjjjk:
ashiglasan emnelgiin hayagdal systemeer huuhdiin togloom hiideg gej unshij baisan um baina gadnii site aaa
2013-12-24
otgontsetseg:
ene mash zow yum bichsen bna bayrlla asyydal gargaj ircheed terniihe toloo tyyshda temtsej bwal zvjger bna setgvvlchidde helhed etsiig vzeerei amjilt
2013-12-24
zochin:
bidnii bagad togloom hovorhon bsa doo.oorsdoo l argaiig ni oldog bailaa.odoonii patsaanuud gej yaj hyn bolno doo omhoos sanaa zovoh um
2013-12-24
zass:
tgd awahaa l bur moson boliod dampuuruulchaachdee. olon yum yariad bhiin.
2013-12-24
хүмүүсээ:
чанартай баталгаатай тоглоом л авья
2013-12-24
zochin:
zov sain hiitlel bna
2013-12-24
7885:
gui ee huuhee uuduus bultiitel harah huudee haanaas togloom avhuu.
2013-12-24
saraa:
harin tiimee, hog hog uner ni ch gej avah yumgui booljis hurmeer
2013-12-24
zochin:
udahgui tsagaan sar bolno mongolchuudaa huuhduudee 500, 1000, 5000, 10000 tugrug ugch saihan bayrlaya.
2013-12-24
zzzz:
ene talaar olon jil yarij bn gants ch hiisen zuil bhgui bn odoogoor. huurhii mongoliin huuhduud. etseg ehchuud l uursduu uund anhaarahaas uur argagui bn daa
2013-12-24
vgnb:
nomingiin togloomuud harvaas muu togloomuud bdg. zarim ni muuhai evgui unertei bdg
2013-12-24
mongol:
muusain hujaa nar vhvvl taarna manai naimaachid ereenees bish uur gazraas baraa tatdag booh heregtei
2013-12-24
hyataduudad:
yag unen hog shuu dee bas ubchin
2013-12-24