Сайд нарыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэхээр товлосон. Гэвч одоогийн байдлаар гишүүдийн ирц бүрдээгүй байгаа тул хуралдаан эхлээгүй байна. Нэгдсэн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 23 гишүүний өргөн барьсан хүсэлтийг хэлэлцэх юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг өргөн бариад байгаа билээ. Сайд нарыг огцруулах асуудлыг хуулийн хугацаанд буюу өргөн барьсанаас долоо хоногийн дотор хэлэлцэх шийдвэрлэх ёстой. Хуулийн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болох тул ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан зарласан байна. Байнгын хороодын хуралдаанаар хоёр сайдын асуудлыг хэлэлцээд огцруулах санал дэмжигдээгүй юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ