200 гаруй зорчигчтой онгоц осолджээ
Их Британийн “British Airways” компанийн “Boeing 747” онгоц Өмнөд Африкийн Йоханнесбург хотын нисэх буудлын захиргааны байшинг далавчаараа мөргөсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус онгоцонд Йоханнесбургээс Лондонд очихоор явж байсан 200 гаруй зорчигч болон багийн 20 гаруй ажилтан явжээ.
“Boeing 747” онгоц хөөрөх үедээ нисэх буудлын захиргааны байшинг далавчаараа мөргөсөн байна. Аврагчид шуурхай ажилласны дүнд зорчигчид болон багийханд яаралтай тусламж үзүүлж чаджээ. Харин нисэх буудлын захиргааны байшинд дотор ажлаа гүйцэтгэж байсан долоон хүн гэмтэж, гурван хүний биеийн байдал хүнд байгаа хэмээн Йоханнесбургийн “Eyewitness News” мэдээлэв.
Аврах багийн ахлагч Израм Иймэр “Онгоц үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учир байшин мөргөсөн байх магадлалтай” гэжээ. Тус хотын цагдаагийн газраас “Boeing 747”-ын ахмад болон нисэгчдээс мэдүүлэг авч эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ