С.Бямбацогт сайдуудыг огцруулах асуудлыг танилцуулж байна

img

 

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Яг одоо Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулж байна. Түүний дараа Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нар тус тус танилцуулна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ