Бөхөн агнасан хэргийг шүүхэд шилжүүлжээ

img

Говь-Алтай аймгийн Хөх-Морьт сумын нутаг дэвсгэрээс өнгөрөгч есдүгээр сард С.Төмөржаргал, М.Магнайдүүрэн, Г.Нямдорж, Б.Эрхэмбаяр нар шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор нэн ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн 37 тооны бөхөн агнаж, улсад 148 сая төгрөгний хохирол учруулсан аж. О.Цэрэнханд нь бөхөнгийн эвэр худалдаж авахаар захиалсан,Г.Нямдорж нь цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан эрүүгийн 201307000174 дугаартай хэргийг аймгийн хяналтын прокурор Ц.Сайнхүү хянаад энэ сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Говь-Алтайн шүүхэд шилжүүлсэн байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ