Дайралцаа
Ц.Энхбаяр: Миний бие Эрүүл мэндийн сайдын 2013 оны есдүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар ГССҮТ-ийн захирлаар томилогдсон. Энэ бол сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн хууль ёсны томилгоо.
6
Б.Бүргэд нар: Н.Удвал ГССҮТ-ийн даргаар Ц.Энхбаярыг томилохдоо Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, өөр эмнэлгийн сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй, III эмнэлгийн хамт олонтой зохицож ажиллаж чадаагүй этгээдийг томилсон.
7
Ц.Энхбаяр: Тус эмнэлгийн их эмч Б.Бүргэд тэргүүтэй хэсэг хүмүүс миний нэр төрийг гутаан доромжилж, гүтгэн гуйвуулсан. Энэ үйлдэл нь цаашид даамжиран шинээр томилогдсон удирдлагын багийн гишүүдийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх явцад нь ноцтойгоор саад учруулсан байгаа.
6
Б.Бүргэд нар: Гүтгэж доромжлох нь битгий хэл удирдлагын багт ямар хүмүүс байдгийг ч мэдэхгүй.
5
Энэ бол ГССҮТ-ийн удирдлага, эмч ажилчдын дундах дайралцаан. Гурван сар үргэлжилж буй энэ дайралцааны ялагч хэн болох нь өнөөдөр ч тодорхойгүй. Харин энэ бүхэн юуны төлөө вэ?
6
Ээлж дараалан биенээ хэмлэх хэрүүлийн эцсийн цэг нь даргын асуудал. Шударга байдал, хууль ёсны гэх мэт гэмгүй үгээр халхавчилсан шунал. Ц.Энхбаяр ч, Б.Бүргэд тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс ч ялгаагүй бүгд ГССҮТ-ийн дарга гэх албан тушаалын төлөө үхэн хатан сөргөөцөлдөж байна. Мэдээж дарга болох сайхан байх. Наадаж л суудал нь зөөлөн, тухтай. Дээр нь бүгдийг захирна, тушаал гаргана, гарын үсэг нь бүхнээс хүчтэй. Бас нааш цааш нь гувчуулах зүйлд саад тотгоргүй гэх мэтээр давуу тал мундахгүй учраас бүтэн гурван сар хэрэлдэж суугаа биз.
6
Харин энэ хэрүүлдээ Монголын эрүүл мэндийн салбарыг хольж хутган, ард иргэд хэмээн өвчтнүүдээр түрүү барьж байгаа нь утгагүй хэрэг. Энд эрүүл мэндийн салбар биш Ц.Энхбаяр, Б.Бүргэд тэргүүтэй хэдхэн хүний хувийн эрх ашиг байгаа гэдгийг хэн хүнгүй харж байгаа. Нийтийн эрх ашгаас илүүд үзэгдсэн хувийн амбиц нэг эмнэлгийг бүр цаашлаад нэг салбарыг шороотой хутгаж, болж бүтэхгүй муу муухай бүхнийг наахад хүргэлээ. Ц.Энхбаяр нь сайдын томилгоо хэмээн даналзаж, Б.Бүргэд тэргүүтнүүд нь бууж өгөхгүй гэж зөрүүдэлж байх хооронд 10 гаруй хүн хагалгаанд орж чадахгүй, өвчиндөө шаналж байна. Ажлаас халж, халагдагсдын дунд мэс заслын багийг бүрдүүлэх эмч нар бий учраас тэр. Ц.Энхбаяр, Б.Бүргэд нарыг хэрэлдэж суух хооронд хүлээгдэж буй 10 гаруй хүний хэн нэгний өвчин хүндэрч, амь насанд нь тулбал хэн хариуцлага хүлээх вэ? Б.Бүргэд үү эсвэл Ц.Энхбаяр уу?!
6
ГССҮТ-ийн даргаар Ц.Энхбаяр Б.Бүргэд нарын хэн болох нь бидэнд тийм ч их хамаатай асуудал биш. Хамгийн гол нь гэмтлийн эмнэлэгт л гэм хор учруулахгүй байх нь чухал. Учир нь эмнэлэг гэдэг бол сандал ширээний төлөөх тэмцэгчдийн үүр биш гэдгийг сануулах нь илүүц биш бололтой. Маргааш шийдэл нь гарах даргын сонгон шалгаруулалт энэ хэрүүлд цэг тавьж, гэмтлийн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нь юу юунаас чухал гэдгийг дахин давтъя.
7
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ