Ж.Бямбацогт: Жирийн иргэд хариуцлага хүлээж, төрийн сайд бултаж болохгүй

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд хоёр хуулийн төсөл татан авах тухай  мэдээллээ. Засгийн газар Хууль эрхзүйн тухай хоёр хуулийн төслөө татан авч байгааг УИХ-ын дарга мэдээлсэн юм. Дараагаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бямбацогт хоёр сайдыг  огцруулах тухай  асуудлаар танилцуулга хийсэн юм. Тэрбээр:

аа

-Уул уурхайн томоохон бүтээн байгуулалт зогслоо. Эдийн засаг, бизнесийн халгаатай орчноос аж 300 гаруй ахуйн нэгж татан буугдлаа. Валютын нөөц 30 гаруй хувиар буурлаа, зээлжих эрх 14 байраар ухарлаа, өрийн хэмжээ 8,4 их наяд хүрлээ, Үндэсний аюулгүй байдал алдагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр өнгөрсөн жил монгол хүн бүр 863 төгрөгийн хохирол амсчээ.  Монголын мөнгөн тэмдэгт сульдан доройтлоо. Эдийн засгийн өсөлт буурлаа. Харин гурилын үнэ, атар талх, өндөг, орон сууцны нэг ам.метр талбай 20-100 хувиар өслөө. Амьдрал сайхан байгаа тухай Засгийн газар өдөр бүр ярих боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд гоёмсог ярих төвшинд амжилтад хүрч, бодит хэрэгжилтийн төвшинд ялагдаж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг Монгол Улсын таван хууль, 17 зүйл заалтыг зөрчсөн тул огцруулах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн. Монгол Улсын өрийг нэмэгдүүлж, төсөвт дарамт учруулсан.  1,5 тэрбум ам.долларын Чингис бондыг үндэслэлгүй гаргаж, эдүгээ хүү нь төлөгдөж байна.

х

Сангийн сайд Ч.Улааныг дөрвөн хууль, 13 зүйл заалтыг зөрчсөн үндэслэлээр огцруулахаар хүсэлт тавьсан. 2013 оны төсөвт тодотгол хийх асуудлыг 2014 оны төсвийг хэлэлцэхтэй зэрэгцүүлэн өргөн барьсан. Үүний зэрэгцээ энэ онд хэрэгжих ёстой байсан 255 тэрбум төгрөгийн санхүүжилт хасагдахын зэрэгцээ 144 төсөл арга хэмжээ 0 дүнтэй туслаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд өргөн хэрэглээний барааны үнэ 30 хувьд хүрч, 267 тэрбум төгрөгийг царцаав. Хөрөнгө оруулалтын төлөвөлгөөг 60 гаруй хувиар тасалдууллаа. Төсвийн тухай хуулийн Засгийн газрын баталгаа, зээл, өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг төсөвт тусгах гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн. Энэ бүх үндэслэлийг олонх хүлээн зөвшөөрөхгүй, сайд  нарыг огцруулахгүй аваад үлдсэн улс төрийн хариуцлага хүлээхээс зугтааж байна гэж үзнэ.  Дээрх сайд нар хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө хариуцлаг хүлээх ёстой. Жирийн  иргэд хариуцлага хүлээдэг байхад төрийн сайд хариуцлагаас хүлээхгүй сууж болохгүй хэмээлээ.

Ингээд байнгын хороодын дүгнэлтийг сонсож байна.  Дараагаар нь гишүүд  асуулт тавьж, хариулт авах юм.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

билэгт:
мангарууд минь зг-ыг зүгээр ажлыг нь хийлгэ зөв буруу зүйл хийснийг нь та нар шүүхгүй 2016 онд ард түмэн шүүнэ.
2013-12-24
777777:
man nam gej 20 jil mongoliig horolloo odoo boliod uursduu zailaach.esvel duugui harj bai.ta nariin jonhuug arilgaj ydaj bhad zasag unagana said ogcruulna geed soliorood bhiin.ene byambacogt odoo nohoid baridag mod yumuu ha* yum.
2013-12-24
22222222222222:
ene said nart arga hemjee tootsoh n zow shuu. suudlaas n buulgaj chadahgui bhaa
2013-12-24
zochin:
yag unen otgonbayaraas, sugaraas , ehleed hariutslag huleeh heregtei
2013-12-24