Шинэ жилээр 23 автобус нэмэлт үйлчилгээнд гарна
2013-12-24

Нийслэлийн иргэд сүүлийн жилүүдэд төв талбай дээрээ цугларч он гаргадаг болсон. Үүнтэй холбоотойгоор Нийтийн тээврийн газраас зохицуулалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Тодруулбал, Энэ сарын 31-нд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний үед Чингисийн талбайн гурван талд А, B, C зогсоолуудыг ажиллуулахаар төлөвлөсөн байна.

А зогсоол буюу талбайн урд талын үндсэн зогсоолоос есөн автобус зүүн чиглэлд, B зогсоол нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хойд талд байрлана. Тэндээс  баруун болон урд чиглэлд үйлчлэх 14 автобусыг түр зогсоохоор болжээ. Харин Соёлын төв өргөөний хажуу тал буюу С зогсоолоос хойд чиглэлд явах таван автобусыг иргэдэд үйлчлүүлэхээр төлөвлөөд байна.

Эдгээр автобус нь он солигдож, салют буудуулсны дараа иргэдэд үйлчлэх ба ойролцоогоор 00:30 цагаас хойш иргэдийг тээвэрлэнэ.

Б.Буд

 
Shuud.mn
Сонин хачин