Тачаангуй эмэгтэйгээр Скарлетт Иоханссон тодров
АНУ-ын залуу жүжигчин Скарлетт Иоханссоныг “Esquiree” сэтгүүлээс дэлхийн хамгийн тачаангуй бүсгүйгээр хоёр дахь удаагаа шалгаруулсан байна. 2006 онд жүжигчин бүсгүй энэ алдрыг анх удаа хүртэж байжээ.
Тэрбээр өнгөрсөн сард францын сэтгүүлч Роман Дауристай сүй тавьсан аж. “Esquiree” сэтгүүлийн редакци жүжигчин бүсгүйд хамгийн тачаангуй алдартнаар дахин тодорсныг дуулгахад Скарлетт “Би кино урлагийн салбарын 28 настай эмэгтэй жүжигчин. Удахгүй надад найруулагчдаас ээжийн дүр санал болгох байх. Гэхдээ би эрч хүчтэй байна” хэмээн хариулжээ.
2012 оны хамгийн тачаангуй бүсгүйгээр жүжигчин Мила Кунис тодорч байсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ