С.Ганбат Дорнод аймгийн Засаг дарга боллоо
Дорнод аймаг 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш жил илүү хугацааны Засаг даргагүй байсан билээ. Тэгвэл тус аймгийн ИТХ-аас С.Ганбатыг аймгийн Засаг даргад дэвшүүлснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжилсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Дорнод аймгийн Засаг дарга томилогдсонтой холбоотойгоор өчигдөр ИТХ-аар энэ оны орон нутгийн төсвийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланг хэлэлцэж эхэлсэн байна. Гэвч С.Ганбат Засаг даргын тамгаа хүлээж аваагүй гэдэг шалтгаанаар хуралдааныг түр завсарлуулжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ