Цэргийн эмнэлгийн 180 ажилтан хоолонд хордсон гэв үү

img

Цэргийн эмнэлгийн ажилтнууд өнгөрсөн бямба гаригт Чингисийн өргөө цогцолборт шинэ жилээ тэмдэглэсэн байна. Гэвч баярын үеэр 180 ажилтан хоолонд хордсон гэж эх сурвалж мэдээллээ. Энэ талаар тус эмнэлгийн удирдлагуудаас тодруулахыг хүсэхэд “Энэ талаар мэдээлэл өгөхгүй” хэмээн хариулт өгөхөөс татгалзав. Мөн энэ талаарх мэдээллийг  гадагш өгөхгүй байхыг албан хаагчиддаа үүрэгдсэн сурагтай.

Ямартаа ч, шинэ жилийн уур амьсгал орсон эдгээр өдрүүдэд иргэд хайхрамж болгоомжгүй байдлаас хөлдөж осгох, гэмтэх, хордох тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
тэрнийг мэддэггүй юм бол мэдэх хэрэг таньд хэррэггүй. удахгүй хордохоороо мэд. тойрч яваад чам дээр... удахгүй...ирнэ. энэ нүсэр том баярууд улсад,айл өрхөд, гэр бүл хамаатан садан үр хүүхдүүдэд ямар их алдагдал, хохирол бэ. баярууд гоё. тэгэхдээ тэр их зардалыг ул*а,гэр бүлдээ үүр хүүхдүүддээ зориулаач дээ миний ухаалаг ард нийт минь. бид хэнд хөрөнгө оруулалт хийж.биднийг хөрөнгөжүүлээд л байна даа...
2013-12-25
121212:
хоолонд хорсон гэж яадаг юм бол,ойлгохгүй байна. тайлбарлаад өгөөч
2013-12-24
билгээ:
батаа та өөрөө зөв бичээч. бичцэн байхийн гэж 2 үгийг хоёуланг нь буруу бичсэн байх юм.зайлуул даа батаа минь
2013-12-24
bataa:
гарчигаа зөв бичээч. бараг л 180 хүн хорогдсон юм бичцэн байхийн
2013-12-24