Тахарын албыг бүрдүүлж эхэлжээ

img

Эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Хууль зүйн яамнаас Тахарын албаны тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлуулсан билээ. Хуулийн хэрэгжилт ирэх 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд үүнтэй холбогдуулж Тахарын албыг шинээр байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн яамнаас Тахарын албанд ажиллах боловсон хүчнийг бүрдүүлж эхэлсэн байна. Тухайлбал, тус албанд ажилд орохыг хүссэн иргэн батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагад алба хаагчаар гурваас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, 35 хүртэлх насны эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага хангасан Монгол Улсын иргэн байх аж.

Дээрхи шаардлагыг хангасан иргэдийн материалыг энэ сарын 23-26-ны хооронд ШШГЕГ-т, орон нутагт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст 23-25-ны өдрүүдэд ажлын цагаар хүлээн авахаар болжээ.

Дашрамд дурдахад, Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, шаардлагатай тохиолдолд шүүн таслах ажиллагааны явцад хөрөнгө битүүмжлэх, шүүхэд ирсэн нотлох баримтыг хадгалах, хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tahar:
tiim. hyn bish yy?
2013-12-24
zochin:
huniig nas, huis, eregtei ,emegtei bolobsrol, mergejil, horongo, shashi shutlegeer yalgabarlahiig undsen huulind horigloj ogson yahaar 35 nasnaas doosh nastai hun ajillah estoi gej 35 deesh nastai hun hun bish uu
2013-12-24