Олонхи “улаан хамгаалагч” уу?
Хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед гишүүн Ц.Нямдорж АН-ын бүлгийн дүгнэлтийг сонсоод мэл гайхширчээ. Тэрбээр “би АН-ын бүлгийн даргын дүгнэлтийг шимтэн шимтэн сонссон. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч, монголын ард түмэн худал яриад байгаа юм байна. Харин энэ танхимд байгаа 45 хүн үнэн ярьдаг гэнэ. Улс орны эдийн засаг сайн байгаа гэж эрх баригчид хэллээ. Би гишүүдээ өрөвдөж байна. УИХ байхгүй болсон. УИХ дахь олонхи Засгийн газрын 17 сайдыг хамгаалдаг, улаан хамгаалагч болчихсон. Тэгэхээр өнөөх ухаалаг төр чинь хаачих юм бэ” хэмээн бухимдав. Тэгээд асуух зүйл ч алга, хэлэх үг ч алга хэмээн микрофоноо хаалаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ