Эдийн засгийг хүндрүүлсэн хариуцлагыг хэн хүлээх вэ?

img

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд энэ асуудлаар саналаа хэлсэн юм.  

 :

Монголоос мөнгө зугатааж байна

 :

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Эрх баригчдын албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байгаа юм байлгүй дээ. Өнөөдөр хоёр сайдыг та бүхэн олонхиороо аваад үлдэнэ. Хамгийн гол нь эдийн засаг бизнесийн үйл ажиллагаа муудснаас 301 аж ахуйн нэгж хаалгаа барьж дампуурлаа. Монгол Улсаас мөнгө зугатаж байгаа. Өнөөдөр валютын ханш өсчихсөн. Эдийн засаг өсөөгүй байхад долларын ханш буурна гэж байхгүй. Тиймээс өнөөдөр валютын ханш буурсныг хүлээн зөвшөөрөхгүй.

 :

Хоёр жилийн дотор бүх зүйл орвонгоороо эргэсэн юм биш

 :

УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар: МАН-ынхан Засгийн эрх барьж байсан хүмүүс. Тиймээс одоо тэд амьдрал үзэж байгаа юм байна, захуудаар явлаа гэж байна. Бид дэлхийтэй хөл нийлүүлж алхаж байгаа. Улс төр бол улс төр. Та бүхнийг улс төр хийж байгааг ойлгож байна. Гэхдээ бодитой ярь. Бүх зүйл сайхан байж байгаад хоёр жилийн дотор орвонгоороо эргэсэн юм биш. Бид сайн ажиллаж чадаад ард түмэн үнэлвэл АН 100 хувь парламентад гарч ирж болно шүү дээ.

 :

Хүүдийний ам доошоо харчихаад байна шүү

 :

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд: Бид улс орны эдийн засаг оны сүүлээр ийм болох гээд байна гээд урьдчилан харж, тооцож, дөрөвдүгээр сард Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьж байсан. Та бүхэн аваад үлдэж байсан. Төсөв өргөн барьснаас хойш манай намын гишүүд гурван удаа Засгийн газарт хариуцлага тооцоочээ гэсэн санал өргөн барьсан. Та бүхний дунд сууж байгаа нэг нөхөр эр зориг гаргаад өөртөө хариуцлага тооцохоор шийдсэн боловч огцруулаагүй. Өөрсдөдөө хариуцлага тооц гэхээр тооцохгүй юм. Биднийг оруулаад ирэхээр улс төржлөө гээд байх юм. Худлаа яриад байвал хувь хүний рейтинг унадаг юм шүү, Эрдэнэбат дарга аа. Нэг сарын өмнө тодотгосон төсвийн төлөвлөгөө чинь биелэхгүй болчихоод байна. Олон улс ч биднийг үнэлэхээ байлаа. Хүүдийний ам доошоо харчихаад байна. Ард түмэндээ аяганы амсар зуулгаач ээ.  Хүмүүс сайхан амьдаръя, бизнес эрхлэгчид улс орноо хөгжүүлье гэж бодсон байх. Гэвч төр бизнес эрхлэгчдийн ажлыг булааж авсан. Таныг өргөн барихаас өмнө гэрээний хэлэлцээр таны сейфэнд орчихсон байсан шүү, Ч.Улаан сайд аа. Одоо та бүхэн энэ хоёр сайдыг авч үлдээд доошоо харсан хүүдийг бүүр сэгсрүүлэх гэж байгаа юм байна.

 :

Төрийн нэр хүнд унаад  байна

 :

УИХ-ын гишүүн Г.Уянга: Эрх баригчдын нэр хүндийн уналт сөрөг хүчний нэр хүндийн өсөлт байхаа больсон. Энэ бол төрийн нэр хүндийн уналт юм. Одоо улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцвэл ямар вэ. Өнөөдөр засагт хамтарсан эвслийн рейтинг ямар байгаа бол.  “Шударга ёс” эвсэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, амлалтаа биелүүлэх ёстой. Ард түмнээс сонгогдоогүй сайд нараас сонгогчид хариу нэхэхгүй. Тиймээс Засгийн газарт “Шударга ёс” эвсэл байх шаардлагатай юу. Би хувьдаа ямар нэг алхам хийхээс татгалзахгүй. 23 жилийн дараа Засгийн эрх барьж байгаа АН-д төр барих эрхийг нь олгоод, хэрвээ чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, цаашлаад парламентыг тараах асуудлыг хөндөхөд ч болох юм.

 :

Эдийн засаг унасныг бүгд хүлээн зөвшөөрч байгаа

 .

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Улс орны эдийн засгийг хүнд байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр түр зуурын валютын ханшийн бууралт байгаа. Энэ нь УИХ дээр яригдаж байгаа асуудалтай холбоотойгоор бууруулсан. Засгаас аж ахуйн нэгж байгууллагаа дэмжинэ гэж байна. Гэтэл бодит байдал дээр дэмжиж байгаа юм алга. Худалдааны төв дээр байдаг танил маань “валютын ханш өндөр байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Бага ангийн сурагч орж ирээд “ах аа, та бараагаа 700 төгрөгөөр нэмсэн байна” гэж хэлэхээр нүүр хийх газаргүй болох юм” гэж байна. Бонд босгохгүй бол улс орон амьдрах аргагүй боллоо гээд яриад байх юм. Өрх айл зээл авахгүйгээр амьдрах гээд байна.

 .

Баялгийн хараал биеллээ олжээ

 .

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монголбанкны мэдээллээр иргэдийн хадгаламж 5.7 их наяд, хувийн хэвшлийн авсан зээл 10.5 их наяд төгрөг байна. Монгол Улс 18.1 тэрбум ам.долларын өртэй байна. Ингээд баялгийн хараал биеллээ олжээ. МАН Засгийн эрх барьж байхдаа 2.8 тэрбум ам.долларын зээл авснаас 1.9 тэрбум ам.долларын зээлтэй хүлээлгэж өгч, АН-д. Бид улсын нийт зардлын 8.7 орчим хувиар өр төлнө. Өмнө нь жилдээ нийт зардлынхаа хоёр хувьд л өр төлдөг байлаа. Монгол Улс ДНБ-ний 180 хувьтай тэнцэх өртэй болсон байна. Дэлхийн эдийн засгаар улсын нь өр ДНБ-ний 80 хувьд хүрсэн бол хөрөнгө оруулалт хийдэггүй. Төр нь, хувийн хэвшил нь, иргэн нь өртэй байна. Удахгүй 2017 оноос жилд хоёр тэрбум долларын өр төлж эхэлнэ. Тэгэхээр өнөөдөр эдийн засаг өсөөд байгаа гэсэн 10 хувь өсөлтийг хангахгүй.

 .

Эдийн засаг биш улс төр ярьж уралдъя

 :

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Бид төгс төгөлдөр хоёр сайдыг яриагүй байна. Энэ хоёр сайдын институцид алдаа байна. Цөөнхийн өмнө тавьсан цаас бодитой. Оны эхэнд ямар байсан. Одоо ямар байна. Бид том төр байгуулсан. Тэгээд эхний алхмаа хийх гэж байгаа. Өнөөдөр Монгол Улсыг гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид эрхзүйн орчин нь тогтвортой байгаасай гэж харж байгаа. Эдийн засгийн хандлага нь бүгд хоцрогджээ. Эдийн засгийн хоосон өсөлтийг шүтсэн  Засгийн газрууд өнгөрсөн хугацаанд байсан.  Зах зээлд төр оролцох тусам юмны үнэ өсч байсан. Улаан сайдыг гайхаж байна. 2+1 гэсэн логикоор төсөвт тодотгол хийх байтал 2+3 гэсэн логикоор тодотгол хийнэ гэж байна. Энэ бол буруу. Тиймээс бүгдээрээ эдийн засаг ярьж биш улс төрөө ярьж уралдъя.

 :

Ийнхүү 12.30 цаг болсон тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс хойш 14.00 цагаас үргэлжлэн хуралдах юм.

 :

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mah avligachid ard tumniihee omchiig ah duugeeree huvaaj avchihaad harts arduudaaraa togloj baina shuu dee?
2013-12-24
áàòñ:
ýíý íàìóóä ìîíãîë îðíûã ñ¿éð¿¿ëñýí ø¿¿ äýý àëü ÷ íàì ÿëãààã¿é òèéì áîëîõîîð íàìóóäûíí ýñðýã òýìöýëä áîñîöãîîå
2013-12-24
zochin:
of truly mas 2goo
2013-12-24
мөнхболд:
эдийн засгийн байдал улам муудаж, ард түмний амьдрал доройтож байгаа нь үнэн ш дээ. аль ч нам ялгаагүй дордуулж байгаа. болдог бол нам гэж талцалгүй эх орноо бодож ажилмаар байна. тэр 2 сайд огцороод ч нэмэргүй дээ. ард түмэн зг болон уих-д итгэх итгэл үгүй болж байгаа. удахгүй та нарыг үгүй хийчээд өөрсдөө эх орноо хөгжүүлэх болно доо луйварчид минь
2013-12-24
zochin:
manai ediin zasag ynendee delberchihjee.
2013-12-24