Тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгодог боллоо
Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаар ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгодог болох шийдвэр гаргажэ. Урьд өмнө нь ББСБ тусгай зөвшөөрлөө гурван жилийн хугацаатайгаар СЗХ-оос авч, хугацаа дууссан тохиолдолд дахин сунгуулж үйл ажиллагаа явуулдаг байсан юм байна. Тэгвэл ирэх оноос ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг хугацаагүйгээр олгож байхаар болсон байна. Мөн энэ шийдвэрээс өмнө гурван жилийн хугацаатайгаар олгосон байгаа тусгай зөвшөөрлийг ч хугацаагүй болгосон байна.
Дашрамд дуулгахад, манай улсад өдгөө 258 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ