“Pussy Riot” хамтлагийн гишүүн мэдээлэл хийв
“Pussy Riot” хамтлагийн гишүүн Надежда Толоконникова шоронгоос суллагдсаныхаа дараа өөрийн байр сууриа илэрхийлжээ. Улаан талбайд хийсэн мэдээллийнхээ үеэр ирэх оны хоёрдугаар сард болох “Сочи”-ийн өвлийн олимпод тамирчдаа илгээхгүй байхыг дэлхийн том хотуудаас хүссэн байна. Мөн ОХУ-д ял эдэлж буй 20 мянган хоригдлыг суллах нөхцөлтэй Өршөөлийн хуулийг “нүд хуурсан заль” хэмээн онцолжээ. Түүнчлэн Надежда Толоконникова ОХУ-ын шоронгуудад шинэчлэл хийх хэрэгтэй болсныг онцолж, цаашид ч Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.
“Pussy Riot” хамтлагийн гишүүн Мария Алёкина, Надежда Толоконникова нар Москвагийн үнэн алдартны сүмд Путиныг шүүмжилсэн үзүүлбэр хийснийхээ төлөө хоёр жилийн ял сонссон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ