Sweetуmotion сэтгүүлчдийн эгнээнд “нэгдлээ”
Монголын сэтгүүлчдийн эвлэлээс зохион байгуулдаг энэ оны шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд “Sweetуmotion” хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн.
Монголын сэтгүүлчдийн шинэ сүлд дуу “Үнэний дуу хоолой”-г дуулж, “амьдруулсан” тус хамтлагийнханд МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид талархал илэрхийлж, МСЭ-ийн шагналыг гардуулсан юм. “Sweetуmotion” хамтлагийн продюссер Б.Чинбат “Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэдгээ илэрхийлсэн.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ