Монголбанк 35 сая ам.долларын своп хэлцэл хийв

img

Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 10.5 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Төв банк 1630.03 төгрөгийн хаалтын ханштайгаар 10.5 сая ам.доллар худалдан авсан байна. Юанийн дуудлага худалдаагаар банкуудаас 4 сая юань худалдан авах санал ирж, Монголбанк оролцоогүй аж.

2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр банкууд своп хэлцэлээр ам.доллар худалдан авах, форвард хэлцэлээр ам.доллар худалдах санал тус тус ирүүлж, Монголбанк 35 сая ам.долларын своп хэлцэл хийв.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ