Багш нар тоосонцорыг хэмжиж, мэдээлж байна
МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн профессор С.Лодойсамба тэргүүтэй хүмүүс агаарын бохирдлыг хэмжиж, олон нийтэд мэдээлж эхэлжээ. Сүүлийн 3 жилд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд төсвөөс нийтдээ 47 сая ам.доллар зарцуулжээ. Гэхдээ энэ нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа тул энэ асуудалд олны анхаарлыг хандуулах үүднээс багш нар төсөл хэрэгжүүлж эхэлсэн аж.
Тэд агаарын бохирдлын тоосонцорыг орчин үеийн багажаар энэ оны тавдугаар сараас эхлэн хэмжиж, твиттер болон фэйсбүүкээр тогтмол мэдээлэх болжээ. Тэдний хэмжилтээр агаарын бохирдол болон тоосонцорын хэмжээ энэ оны есдүгээр сар хүртэл стандарт хэмжээнд байжээ. Харин 10 дугаар сараас бохирдол байх хэмжээнээсээ хэтэрч эхэлсэн бөгөөд гэр хороололд тоосонцорын хэмжээ хэвийн хэмжээнээсээ 17 дахин өсчээ.
Ийн онцлон хэмжих болсон шалтгаан нь агаарыг бохирдуулж буй элемэнтээс тоосонцор хүний эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөгтэй холбоотой аж. Тодруулбал, тоосонцор нь амьсгалын замаар дамжин зүрх судас, амьсгалын замын өвчлөлд хүргэдэг байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ