Шинэчлэлийн Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих олон ажлуудыг зохион байгуулж байна. Үүний нэг бол “Чингис бонд”-ын санхүүжилтээр үйлдвэржилтийг дэмжих төсөл юм. Монголын экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой уг төсөл нь ирэх 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл иргэд ААН-ийн үйлдвэрийн төслийг хүлээн авах юм.
Улмаар ирүүлсэн төслүүд дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, бол “Чингис бонд”-ын хөрөнгөөр санхүүжүүлэхээр боллоо. Үйлдвэрлэлийн төслийг Төрийн ордны 171 тоотод хүлээн авах бөгөөд оролцох хүсэлтээ иргэд 321074, 99655953, 92007878 дугаар утаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ