Сайд нарыг огцруулахад ч оролцож явлаа
УИХ-ын чуулганаар хоёр сайдыг огцруулах асуудал хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д.Арвин байр сууриа илэрхийлэхдээ “Сүүлийн үед улс төр хийж эдийн засгаа унагаад байна гэдэгтэй санал нэгтэй байна. Сүүлийн үед бид олон Засгийн газрыг огцруулж байлаа. Сайд нарыг огцруулахад нь ч би оролцож явлаа. Үр дүн гараагүй” хэмээн өмнөх туршлагаасаа хуваалцав. Тэрбээр Чингис бонд Монгол Улсын хөгжилд өгөөжтэй зүйл болж байгаа гэдэгтэй санал нэг байдаг байна. Эрхэм гишүүн ийн ярихдаа урьдаас бэлтгэсэн үгийг цаасан дээрээс уншиж байлаа. Харамсалтай нь түүнийг үгээ дуусгаж амжаагүй байхад минутын эрх нь дуусгавар болов.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ